Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Өмгөөлөгчийн үнэмлэхийг E-Mongolia системд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүллээ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны харилцаа, бүртгэл мэдээллийн цахим системийг боловсронгуй болгох, цахимжуулах, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр Холбооноос шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өмгөөлөгчийн үнэмлэхийг төрийн цахим үйлчилгээний E-Mongolia системд нэвтрүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Салбар дундын зохицуулалт, дахин загварчлалын газрын дарга Б.Дөлгөөн, Дахин загварчлалын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр, тус газрын ахлах мэргэжилтэн А.Солонго нартай өчигдөр (2026.01.21) уулзлаа.

Тус уулзалтаар өмгөөлөгчийн үнэмлэхийг төрийн үйлчилгээний цахим системд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, нэвтрүүлснээр ямар эерэг үр дагавар гарах талаар мэдээлэл өгч, E-Mongolia платформд үнэмлэх нэвтрүүлэхэд шаардлагатай үйл явц болон бусад хамтын ажиллагааны боломжийн талаар харилцан мэдээлэл солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.

Төрийн цахим шилжилтийг хэрэгжүүлэх зорилго, чиг үүрэг бүхий тус газрын төлөөллийн зүгээс энэхүү санаачилга, хүсэлтийг дэмжиж, шуурхай шийдвэрлэхэд анхаарч хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Өнөөдрийн уулзалтад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров болон Холбооны харилцаа, бүртгэл мэдээллийн цахим системийг боловсронгуй болгох үүрэг бүхий шинэчлэн байгуулсан ажлын хэсэг оролцлоо. Тус ажлын хэсгийн ахлагчаар Холбооны гишүүн, өмгөөлөгч У.Болдхүү, гишүүдээр Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Б.Солонго, Удирдах зөвлөлийн гишүүн М.Хандармаа, Холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Одмаа, Б.Агар-Эрдэнэ, Ажлын албаны дарга Г.Дэлгэрцэцэг, Нарийн бичгийн даргаар Сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнпагма нар томилогдон ажиллаж байна.

Өмгөөлөгчдийн үнэмлэхийг цахим системд нэвтрүүлснээр

  • Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд өмгөөлөгчдийн мэдээллийг шалгах үйл явцыг шуурхай, найдвартай болгох бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүчинтэй, түдгэлзүүлсэн эсэхийг харах боломж бүрдэх;
  • Иргэд эрх зүйн туслалцаа авахдаа тухайн өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх хүчинтэй эсэхийг албан ёсны эх сурвалжаас шалгах боломжтой болох;
  • Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийн санг цахимжуулах, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, мэргэжлийн холбооны дотоод сонгуулийг зохион байгуулах үйл явцыг хялбарчлах зэрэг чухал ач холбогдолтой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан