Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Тэмээний наадамд 16 аймгаас 1000 гаруй хүн, 700 орчим тэмээтэй оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам энэ сарын 24, 25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулагдаж байна.

Наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд, 23 элчин сайд, төлөөлөгч, өвлийн их наадамд оролцож буй аймгуудын удирдлагууд, Монголын Тэмээн поло, спорт уралдааны аяллын холбоо, Тэмээн соёл уралдааны холбооны төлөөлөл оролцов. Мөн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, ЗХЖШ-ын Үлгэр жишээ найрал хөгжим, Үндэсний урлагийн их театрын дуучид, хөөмийчид, Говийн бүсийн аймгуудын театр, чуулгын уран бүтээлчид болон Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид оролцож, уран бүтээлийнхээ дээжсээс толилуулсан юм.

Өвлийн их наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам болон Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар үг хэлж, оролцогчдод баяр хүргэлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүрийн нэгдүгээр сарын 24-ийг “Монгол тэмээний өдөр” болгон тэмдэглэж байх тухай тунхаглан зарлав.

Тэмээний наадамд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Баян-Өлгий, Дорнод, Сүхбаатар, Төв, Орхон, Дархан, Булган, Ховд, Увс зэрэг 16 аймгаас 1000 гаруй хүн, 700 орчим тэмээтэй оролцож байна.

Энэ жилийн наадам нь Монгол уламжлал, соёлыг хамгаалан хадгалах, тэмээний аж ахуйг сурталчлан хөгжүүлэх, өв уламжлалт соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд улсын хэмжээнд өргөн дэлгэр зохион байгуулж буйгаараа онцлог юм. Ийнхүү Монголын ард түмний өв соёлын нэгэн чухал уламжлал болон төлөвшиж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан