Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах талаар сургалт зохион байгууллаа "Багануур үйлдвэрлэл, технологийн парк" ашиглалтад орсноор 4000 ажлын байр бий болно Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, 9 цэцэрлэг барина 12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд болон салбар зөвлөлүүдэд албан даалгавар хүргүүлнэ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хорооны төлөвлөгөөтэй танилцаж холбогдох үүрэг чиглэлийг өгөв У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Нөөцөлсөн үхрийн махыг 375 цэгээр 15 мянган төгрөгөөр худалдаалж байна Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын ачаалал буурсан  Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас 2026 оны нэгдүгээр сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

Үүнд БНХАУ-ын 53, ОХУ -ын 11, Узбекистан 3, Вьетнам 2, Киргиз 2, бусад улсын 7 иргэн байна.

Эдгээр иргэдийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан үндэслэлээр албадан гаргав. Өнгөрөгч онд нийт 1222 гадаадын иргэнийг албадан гаргасан бөгөөд албадан гаргасан иргэдийн тоо өмнөх оноос 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн өөрийн харьяалах улсдаа залилангийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын иргэн M.Y-г харьяалах улсын хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх, хуяглан хүргэх ажиллагааг энэ сарын 26–27-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Уг иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг холбогдох хуульд заасны дагуу хүчингүй болгож, гарах сануулгаар харьяалах улсад нь шилжүүлэв гэж ГИХГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан