Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг “Амар байна уу – 2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд үргэлжилж байна. Энэ жилийн үзэсгэлэнд 21 аймаг, есөн дүүргийн 1000 ЖДҮ эрхлэгч оролцож, 55 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байна.

Тус үзэсгэлэнд ЖДҮ эрхлэгчид түрээсгүйгээр оролцож, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр, үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд борлуулж буйгаараа онцлог юм. Ингэснээр иргэд “Амар байна уу 2026” үзэсгэлэнгээс зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

Тухайлбал, хэвийн боов 4800–12,000 төгрөг байгаа бол ааруул кг нь 17,000–50,000 төгрөг, еэвэн 10,000–35,000 төгрөгийн үнэтэй байна.

Харин том хүний дээл хийц, материалаасаа хамаарч 250 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол хүүхдийн дээл 15,000–270 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн булган малгай болон ур хийцийн гоёлын дээлийг 1.5–6 сая төгрөгийн сонголттойгоор худалдаалж байна.

Түүнчлэн ноолууран оймс, бээлий болон гар урлалын бүтээгдэхүүнийг 3000–80,000 төгрөгөөр борлуулж буй.

Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид “Үйлдвэрээс шууд – иргэдэд хямд үнэ” гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байгааг онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан