Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын түр байгууламжийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо

Хотын дарга Х.Нямбаатар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхароуфыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна. Тус хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох юм.

Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах түр байгууламжийг барих болон зочлох үйлчилгээний чиглэлээрх зарим ажлыг нийслэлээс хариуцан зохион байгуулна. Түр барилга байгууламжийг түрээсийн хэлбэрээр барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар бэлтгэж байна. Уг олон улсын сонгон шалгаруулалтад өчигдрийн байдлаар гурван компани саналаа ирүүлсэн. Ирэх долоо хоногт шалгаруулалтыг эцэслэн шийднэ. Хоёрдугаар сард гэрээ байгуулах үйл явцуудыг дуусгаад, дөрөвдүгээр сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Бид уг бага хурлыг зохион байгуулах чиглэлээр бусад яамд, төрийн байгууллагуудтай нягт хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан уялдаатай ажиллаж байгаа” гэдгийг онцолсон юм.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхароуф НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалтын талаар ерөнхий мэдээлэл өгөхийн зэрэгцээ Монгол Улсын талтай нягт хамтын ажиллагааг уялдуулан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Говийн элс Хятад руу нүүдэг тул монголчууд санаа зовох хэрэггүй.
Хамгийн их уншсан