Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Б.Мөнх-Эрдэнэ АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс Үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнх-Эрдэнэ алтан медаль хүртжээ. “Бага дэлхийн аварга” хэмээн алдаршсан энэхүү нэр хүндтэй тэмцээнээс өмнө нь 1991 онд Олон улсын хэмжээний мастер Л.Сэргэлэнбаатар, 1999 онд гавьяат тамирчин О.Пүрэвбаатар нар алтан медаль хүртэж байсан түүхтэй.Энэхүү амжилтын талаар Монголын Чөлөөт Бөхийн холбооноос "27 жилийн дараа эрэгтэй бөхчүүдээс дахин алтан медальтан төрж, Монгол бөхийн нэр төрийг ийнхүү дэлхийд дахин дуурсгалаа. Б.Мөнх-эрдэнийн энэ удаагийн хамгийн онцлох барилдаан бол тухайн жингийн отгон дэлхийн аварга Хойд Солонгосын бөх Хан Чон Соныг техникийн илт давуу байдлаар хожсон нь дэлхий нийтэд хүчтэй мэдэгдэл болж чадлаа. Энэхүү амжилтаа бататган улам хичээж спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе" гэжээ. Мөн тус тэмцээнд Үндэсний Шигшээ Багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер Хүрэлхүүгийн Болортуяа 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн бол 65кг-ын жинд өрсөлдсөн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний хүрэл медальт Олон улсын хэмжээний мастер Түвшинжаргалын Энхжин хүрэл медалийн эзэн болсон байна

May be an image of text

May be an image of text

May be an image of text

Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан