Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Индонезид 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас дор хаяж 14 хүн амиа алджээ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчилж байна.

Энэхүү айлчлал нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцах үндсэн зорилготой юм.

Айлчлалын хүрээнд хатагтай Ясмин Фуад Монгол Улсын төр, засгийн өндөр дээд албан тушаалтнууд, элчин сайд нар, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хүүхэд, залуучуудын төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийж, цөлжилттэй тэмцэх үйл ажиллагаанд олон талын оролцоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцоно.

Ясмин Фуад нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 2025 оны 5 дугаар сарын 22-нд томилогдсон бөгөөд үүнээс өмнө 2018–2025 онд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Байгаль орчны сайдаар ажиллаж байсан.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын эсрэг бодлого, ногоон санхүүжилт, олон улсын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр  туршлагатай мэргэжилтэн юм.

Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах Монгол Улсын хувьд энэхүү айлчлал нь олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах, бэлтгэл ажлын уялдаа холбоог сайжруулах, оролцогч талуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан