Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Дипломат албаны дээд цол хүртээлээ 

thumbnail 628410846_2228113847997385_7450176990087552888_n628410846_2228113847997385_7450176990087552888_n

 

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд дипломат албаны дээд цол хүртээлээ.Гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж,“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг: 
  • Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг,
  • Ахмад дипломатч Бадамдоржийн Батхишиг,
  • Ахмад дипломатч Дашдоржийн Баярхүү,
  • Ахмад дипломатч Лувсандоржийн Мундагбаатар,

“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол”-ыг:

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүү,
  • Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшний Булган, 
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг,
  • Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарт хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат албаны дээд цол хүртсэн эрхмүүдэд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 114 жилийн ойн баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө.Цаашид улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.Мөн дипломатуудад болон гэр бүл, хамт олонд нь XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан