Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Беате Дастел итгэмжлэх захидлаа гардуулав

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Беате Дастел хоёрдугаар сарын 23-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигт Итгэмжлэх захидлаа гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр бодитой, үр дүнтэй хамтын ажиллагааг тууштай хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Суурин төлөөлөгч Беате Дастел НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсад амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ тэмдэглэж, монгол хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө  НҮБ-ын Хүүхдийн сан бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.

Суурин төлөөлөгч Беате Дастел нь Австри Улсын иргэн бөгөөд олон улсын хөгжил ба стратеги төлөвлөлтийн асуудлаар мэргэшсэн, манай улсад томилогдохын өмнө Бүгд Найрамдах Джибути Улс дахь Суурин төлөөлөгч, мөн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бутаны Хаант Улсад тус тус Суурин төлөөлөгчийн орлогчоор ажиллаж байсан туршлагатай болно.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан