Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Япон улсын сангийн дэд сайд ноён Мимура Ацүшиг хүлээн авч уулзав

Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши болон тус улсын Сангийн яамны бие бүрэлдэхүүн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар өчигдөр (2026.02.23) АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэгт зочлов. Хүндэт зочдыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, АШУҮИС-ийн Эмнэлэг эрхэлсэн проректор Д.Цэрэндагва, Монгол–Японы эмнэлгийн захирал П.Баясгалан, эмнэлгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Япон Улсын Сангийн дэд сайд ноён Мимура Ацүши Япон, Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Монгол-Японы эмнэлэгт хүрэлцэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, Сангийн яамны зүгээс өөрийн улсын Эрүүл мэндийн яамтай хамтран Их сургуулийн эмнэлгийн системийг өргөн хүрээнд нэвтрүүлж ажиллахыг зорьж буйгаа хэллээ. Энэ чиглэлээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон улсын томоохон зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд цаашид эрүүл мэндийн салбартай хамтарч ажиллах зорилгын хүрээнд Монгол-Японы эмнэлэгтэй танилцахаар ирсэн талаараа онцлов.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Гал морин жилийн анхны зочид болох ноён Мимура Ацүши болон бие бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэнд баярлаж буйгаа илэрхийллээ. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог Монгол Улсад бэхжүүлэх хүрээнд оны эхэнд олон улсын симпозиумыг зохион байгуулж, сайн туршлагуудаа солилцсон ба Дээд боловсролын хууль шинэчлэгдэн батлагдаж ирэх хичээлийн жилээс анагаахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиуд сургалтын бааз эмнэлэгтэй байх шаардлагыг хуулийн дагуу мөрдөж эхлэх болсон талаараа дуулгав.

Үргэлжлүүлэн, Японы Улсын зочид төлөөлөгч нарт Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний чиглэл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн төслийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар эмнэлгийн захирал П.Баясгалан танилцуулга хийв.

Уулзалтын үеэр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан эмнэлгийн өргөтгөлийн асуудлыг хөндөж, цаашид лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 350 ортой эмнэлгийн барилга байгуулах зураг төслийг танилцуулан, санал солилцов.


Энэхүү айлчлал нь Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, эмнэлгийг өргөтгөхөд чухал ач холбогдолтой уулзалт болсныг талууд онцоллоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан