Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдугаар сарын 7-12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарна “Бүргэдийн баяр-2026” өнөөдөр эхэлнэ “Улаанбаатар өвлийн явган алхалт-2026" болж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв Г.ЗАНДАНШАТАР: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭН БҮРД ХҮРТЭЭХ БОДЛОГЫН ТЭРГҮҮНД ГЭР БҮЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД, ХҮҮХЭД БАЙНА Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлтийг намдаах эмчилгээний аргыг нэвтрүүлжээ УИХ-ын дарга Н.Учрал: Төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх шатанд чангатгахаас эдийн засгийн чөлөөлөлт эхэлнэ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ДАМЖУУЛАН БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 40 САЯ ТОННЫГ ДАВЛАА Ерөнхий сайд татварын орчныг тогтвортой байлгаж, улаанбуудайн дотоодын зах зээлийг хамгаалахаа тариаланчдад илэрхийллээ  Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан өндөрлөв

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар гурван тогтоол баталснаар өндөрлөв. Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нар ажиллалаа.

Хуралдааны эхний хэсэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" сэдэвт  улс төрийн илтгэл, Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн тайлан мэдээлэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, мониторингийн судалгааны талаар илтгэл танилцуулсан юм.

Хуралдааны дараагийн хэсэгт Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүртээ салбар хуралдаан зохион байгуулж, санал, зөвлөмжөө Бага хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулав.Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар намын бүх түвшинд хэрэгжүүлэх “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хэлэлцэн баталлаа. Мөн Монгол Ардын намын дарга Н.Учралын танилцуулсан намын гишүүдийн идэвх оролцоог дүгнэх, оноожуулах журмыг хэлэлцэн батлав.

Мөн Монгол Ардын намын Хяналтын Ерөнхий Хорооны “Маргаан шийдвэрлэх журам”-ыг тус хорооны дарга Т.Мөнхтөр Бага хурлын гишүүдэд танилцуулж батлууллаа.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Бага хурлын II хуралдааныг хааж хэлсэн үгэндээ Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын хороод цаашид илүү идэвхтэй, олон гишүүнийг хамруулсан, өргөн хүрээнд ажиллахыг уриалж, бодлого ярьсан ажил хэрэгч Бага хурал болсныг онцлов.

Хуралдааны даргаар ажилласан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, намын Нарийн  бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Ө.Золбаяр нар Бага хурлын II хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас шинээр бүрдүүлсэн Бага хурал 597 гишүүнтэй бөгөөд 40 хувь нь эмэгтэйчүүд юм.

 

 

 

1 Сэтгэгдэл
Бүгдээрээ сайн байцгаана уу, би Энэтхэгт нэг эрхтэнээ зарж, баяжсан тухай түүхээ хуваалцахыг хүсэж байна. Намайг Марагад гэдэг, би Монголоос гаралтай. Би санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан бөгөөд онлайн эмнэлгийн зохицуулалтаар дамжуулан эрхтэний донор болсон. Би төлбөрийн хариуд нэг бөөрөө хандивласан бөгөөд мэс заслын дараа эрүүл хэвээр байна. Би бөөрнийхөө төлөө 780,000 доллар авсан. Энэ мөнгөөрөө би Монголд өөрийн гэсэн компани байгуулсан. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, нөхцөл байдлаа өөрчлөх сонирхолтой байгаа бол надтай дараах хаягаар холбогдож болно: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM эсвэл +91424323800802 дугаарт залгаарай. WhatsApp байхгүй: +19282211962.
Хамгийн их уншсан