Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар харцага түрүүллээ

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан "Эх орончдын өдөр"-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-013 анги, Хатант Интернэйшнл ХХК, Суман Зурхай ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, БХИС, Залуу Ноёд ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Алдар спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, Таванхан дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр нар шалгарлаа.Дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн хурц арслан Б.Очирхүү, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Зохион байгуулагчдын зүгээс "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг аймгийн арслан М.Баяржавхланд гардуулсан юм.

Тус барилдааны

Түрүү бөх: 10,000,000 төгрөг

Үзүүр бөх: 8,000,000 төгрөг

Их шөвөг: Тус бүр 5,000,000 төгрөг тус тус гардсан юм.

Дараагийн барилдаан гуравдугаар сарын 07-ны 13:00 цагт "Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас ивээн тэтгэн, зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан