Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ

Засгийн газраас “Сенчири-5” бондыг 2026 оны гуравдугаар сарын 3-нд олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргалаа.

Нийт 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийлээ.

Ингэсгээр Засгийн газар 2028 онд төлөгдөх өндөр хүүтэй гадаад бондын дүнг бууруулж 14.5 сая ам.доллар буюу 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэж, төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барих, санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг нээлээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ болон Израил Улс хамтран Иран улс руу хийсэн дайралттай холбоотойгоор олон улсын санхүүгийн зах зээлд огцом савлагаа үүсээд байсан үед Монгол Улс амжилттай бондоо арилжаалж мөс зүсэв.

Энэ нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын макро эдийн засгийн төлөв болон өрийн удирдлагын бодлого оновчтой хэрэгжиж байгаад өндөр үнэлгээ өгч байгаагийн тод илэрхийлэл боллоо.

Олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүй бөгөөд хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан нь хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондыг худалдан авах сонирхол их, эрэлт өндөр байгааг харууллаа гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан