Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Баянзүрх дүүргийн залуусын дунд 20 сая төгрөгний шагналын сантай "CS2 /LAN/" тэмцээн зохиогдоно

Улаанбаатар хот. Баянзүрх дүүргийн Ардчилсан Намын Оюутан Залуучуудын дунд тус дүүргийн залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, кибер спортыг дэмжих зорилгоор нийт 20,000,000 төгрөгийн шагналын сантай Counter-Strike 2 (CS2) төрлийн LAN тэмцээнийг зарлалаа.

Энэхүү тэмцээн нь зөвхөн Баянзүрх дүүргийн харьяалалтай, 18-аас дээш насны оюутан залуусын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд дүүргийн хэмжээний хамгийн том цахим спортын арга хэмжээ болох юм.

Тэмцээний зохион байгуулалт:

Тэмцээнд нийт 200 баг бүртгэж, LAN буюу танхимаар ур чадвараа сорих бөгөөд багууд тактик, багийн ажиллагаа болон хувийн ур чадвараараа өрсөлдөнө. Зохион байгуулагчдын зүгээс залуусыг кибер спортоор дамжуулан нэгдэх, шинэ хүрээлэл үүсгэх боломжийг олгож байна.

Бүртгэл болон тавигдах шаардлага: 18 нас хүрсэн, БЗДүүргийнх байх шаардлагатай.

Хамрах хүрээ: Зөвхөн Баянзүрх дүүргийн харьяа залуус.

Насны хязгаар: 18 болон түүнээс дээш насныхан.

Бүртгэлийн хугацаа: 2026 оны 3 дугаар сарын 3-наас 3 дугаар сарын 9-ний өдрийг дуустал.

Багийн тоо: Нийт 200 баг (Бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаас өмнө хаагдана).

Шагналын сан:

Нийт шагналын сан 20,000,000 (Хорин сая) төгрөг. Энэ нь дүүргийн хэмжээнд зохиогдож буй CS2 тэмцээнүүд дундаа хамгийн өндөр босгыг тогтоож байна.

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Тэмцээнд оролцохыг хүссэн залуус доорх холбоосоор орж бүртгүүлэх боломжтой:

Бүртгүүлэх линк: ЭНД ДАРЖ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Мөн тэмцээний дэлгэрэнгүй дүрэм, мэдээллийг албан ёсны Discord сувгаар хүлээн авна уу:

Discord суваг: https://discord.gg/X6wRCWBkA

Баянзүрх дүүргийн эрч хүчтэй, ур чадвартай залуусыг кибер спортын түүхэн дэх нэгэн том тулаанд нэгдэхийг урьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан