Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Аймгийн Засаг дарга, аймгуудын онцгой комисст үүрэг даалгавар өглөө

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг 21 аймгийн Засаг дарга, аймгуудын Онцгой комисстой цахимаар хуралдаж өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбоотой үүрэг чиглэлийг өглөө.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос малчид, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжүүдэд улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин 20 ширхэг, цас ихээр орж зам, даваа хаагдсан зарим аймаг, сумдад автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхэг, 796 тонн өвс, 8154 тонн тэжээл, аймаг тус бүрт 50 тн шатахууны дэмжлэг улсын нөөцөөс олгосон.

 

Түүнчлэн зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их болон их эрсдэлтэй үнэлэгдсэн баруун, төв, хангайн бүсийн аймгуудад улсын Онцгой комиссын ажлын хэсэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүллээ.Баруун болон төвийн аймгууд өнгөрсөн зун гантай, зарим бүс нутгаар зуншлага сайтай, мөн зарим бүс нутгаар цас их орсон зэргээр нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 50 орчим хувьд зудын эрсдэл их байсан ч Засгийн газар, улсын Оонцгой комисс, аймаг, сумдын Онцгой комисс, малчид, иргэд хамтран авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд эрсдэлийг тодорхой хувиар бууруулж чадсан байна.

Цаашид агаарын температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа тул аймаг, сумдын Онцгой комисс онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг Шадар сайд Х.Ганхуяг онцолж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан