Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 98 жилийн түүхтэй “Өргөө” амаржих газарт энэ сарын 08-ны өдөр ажиллалаа. Манай улсын хүн ам 20 жилийн хугацаанд 1 саяар өсөж, 3.6 саяд хүрээд байгаа юм. Ерөнхий сайд Г.Занданшатар “Хүний орчлонд анх ирж буй үрс, амаржиж байгаа ээжүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг эмч, эмнэлгийн ажилтнууд, асрагч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Засгийн газар хүний хөгжлийг тэргүүлэх чиглэл болгосон. Энэхүү бодлогынхоо хүрээнд 2026 оны улсын төсөвт эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5:5 дахин нэмсэн. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” таван жилийн төлөвлөгөөнд эх, нярайн эндэгдлийг бууруулах маш тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр цаг наргүй ажиллаж байдаг эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэхээр зорин ирлээ” гэв. 

“Өргөө” амаржих газарт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргээс өдөрт дээд тал нь 35, багадаа 15 эх амарждаг байна. АНх 1928 онд байгуулсан амаржих газрын нийт ажилтнуудын 90 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг онцлогтой. Амаржих газрын удирдлагуудын танилцуулснаар “Өргөө”-д жилд 16 мянган эх амарждаг байсан бол 2025 онд 5400 болж буурчээ. Төрөлт буурсан нь хэд хэдэн учир шалтгаантай. Нэгдүгээрт, тухайн үеийн нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хөгжлөөс шалтгаалж 1993-2005 онд төрөлт хамгийн их буурсан жилүүд байсан. Энэ үеийнхэн яг одоо эргээд төрөх насандаа байгаа учраас төрөлт буурахад хамгийн их нөлөөлжээ. Хоёрдугаарт, амаржиж буй эмэгтэйчүүдийн дундаж нас 1995 онд 24 байсан бол 2024 онд 27 болсон дүн мэдээ гарчээ.

“Өргөө” амаржих газарт өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 8 эх амаржиж, гурван эмэгтэй төрөхөөр хүлээж байлаа. Тус амаржих газрын хамт олноос тавьсан хүсэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч, эмэгтэйчүүдийн хамгийн орчин үеийн эхо аппарат авах санхүүжилтийг газар дээр нь шийдвэрлэлээ. Засгийн газраас цаашид төрөх эмнэлгүүдээ онцгойлон дэмжинэ гэв. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар тус амаржих газраар үйлчлүүлж байгаа эх, үрсэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энхийг хүсэн ерөөлөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан