Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
BREATH OF GOBI
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн эхний 87 км-ийн ажил дуусчээ
17 ЧИГЛЭЛД 100 НЭМЭЛТ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ
Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиадад оролцохоор Ташкентыг зорилоо
Намрын ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын төлөвлөгөөг гаргана
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /E-9 виз/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад 2026 оны 3-р сарын 25, 26, 27-ны өдрүүдэд бүртгэнэ. Бүртгэлийг ehalamj.mn сайтаар цахимаа явуулна.
Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтууд: (дараах байдлаар урьдчилан файлаар бэлтгэх)
- Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх байж болно. / 1% хуулбар 600 пиксел jpg форматтай 100кв файлын хэмжээтэй байх/
- Цээж зураг / 3.5×4.5 хэмжээтэй 1 хувь, 100–300 pixel jpg форматтай файлын хэмжээ 15кв, Сүүлийн 6 сарын дотор авхуулсан, Цагаан фонтой бараан хувцастай/
- Бүртгэлийн хураамж /28 ам.доллар тухай бүртгэлийн өдрийн зарласан ханшаар/
Тавигдах шаардлага:
- 18–39 настай (1986.03.26 – 2008.03.25 хооронд төрсөн)
- Монгол Улсад гэмт хэрэгт холбогдож байгаагүй, гарах эрхээ хязгаалуулаагүй
- БНСУ-аас албадан гаргагдаж байгаагүй, БНСУ-д оршин суух хугацаандаа зөрчилтэй, өршөөлийн сараар сайн дураар нутаг буцаж ирсэн ч бүртгэлд хамрагдах боломжгүй мөн БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж удаа дараа татгалзсан хариу авсан бол бүртгүүлэхгүй байх
- БНСУ-д нэвтрэх визний хориггүй байх
- Эрүүл мэндийн шаардлага хангах мөн Харааны харалган буюу өнгө ялгах чадвар
- E-9 /E-10/ визээр өмнө нь 5-аас дээш жил буюу 60 сар ажиллаагүй байх
Шалгалтын үе шат:
- 1-р шат – Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт (EPS-TOPIK)
-Унших
-Сонсох
-120 оноо (60) босго оноо нэмэгдсэн
- 2-р шат – Ур чадварын шалгалт
-Ярилцлага
-Биеийн чадвар
-Суурь ур чадвар
- Эцсийн сонгон шалгаруулалт нийт онооны дарааллаар хийгдэнэ.
Залилах гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө урьдчилан сэргийлнэ үү. Шалгалтын бүртгэл зөвхөн төрийн байгууллага зохион байгуулдаг. Зөвлөгөө, мэдээллийг дараах утсаар болон сайтаас авна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 7777-1220 (4)
0 Сэтгэгдэл

























