Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой өнөөдөр /2026.03.10 /тохиож байна.Энэхүү тэгш ойг тохиолдуулан Монгол Улсын Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга Н.Учрал тэргүүтэй тус намын удирдлагууд, журмын нөхөд, түүний ар гэр үр хүүхэд нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийн өмнөх талбайд босгосон гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Эдийн засгийн ухааны дэд эрдтэмтэн тэрбээр 1973 онд МАХН-ын Төв Хорооны Шинжлэх ухаан, боловсролын хэлтсийн эрхлэгч, 1974-1984 он хүртэл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Ерөнхий сайд, 1984-1990 он хүртэл Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан. Мөн 1990 онд улс төрийн нөхцөл байдал нэн хурцадсан цаг үед тэрбээр "Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй" гэсэн хатуу байр суурь баримталсан нь ардчилсан хувьсгалыг тайван замаар үргэлжлэх түүхэн боломжийг нээн өгсөн байдаг.

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнхийн мэндэлсний 100 жилийн хүрээнд “Ардчиллын өглөө” аяныг эхлүүлэхийн зэрэгцээ түүний амьдрал, ажил үйлсийг харуулсан дижитал галлерейг нээж, эл эрхмийн талаарх "Бүү март" намтарчилсан киног үзүүлэх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан