Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцсон байна.

Мөн энэ удаагийн чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөллийг урьж оролцуулснаараа онцлог болжээ.

Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлэхдээ, парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орж буйг онцолж, үлдсэн хугацаанд улс орны эрх ашиг, шударга ёс дээр нэгдэн өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллахыг гишүүдэд уриалав. Мөн төрийн хүнд суртлыг бууруулж, эдийн засгийг сэргээх, иргэдийн амьжиргааг дэмжих бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хаврын чуулганаар онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэлээ.

Тэрбээр зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх, эдийн засгийн эрх чөлөөг дэмжих, татвар болон банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгох, гэр бүлийн харилцаа болон хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг дурдсан юм. Мөн парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилгоор УИХ-ын үйл ажиллагааг бодит цагийн горимоор мэдээлэх цахим платформ нэвтрүүлснийг танилцууллаа.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, дэлхий дахинд үүсээд буй геополитикийн болон эдийн засгийн сорилтуудын үед монголчууд үндэсний эв нэгдлээ бэхжүүлж, сахилга хариуцлагатай ажиллах шаардлагатайг онцлов. Тэрбээр хаврын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжууд нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, экспортыг дэмжих, иргэдийн орлогыг өсгөх бодлоготой уялдах ёстойг тэмдэглэв.

Мөн парламентын нэр хүнд, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлснээ дурдлаа.

Парламентын дархлаа нь хуулийн хамгаалалтаас илүү ард түмний итгэл дээр тогтдог гэдгийг сануулж, төрийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг Ерөнхийлөгч онцолсон юм.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв.

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хамгийн их уншсан