Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт зохион байгууллаа.

Уулзалтыг нээж Гэр, бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо үг хэлсэн бөгөөд тус яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга М.Явуухулан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дарга Ц.Ганчимэг нар болон бусад холбогдох албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцсон.

Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс баримталж буй бодлого үйл ажиллагаа, түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр болон цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, ажил хөдөлмөр эрхэлж буй сайн туршлагаас танилцуулсан.

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаагаас хөдөлмөрийн насны 89.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс 18.1 хувь буюу 16.2 мянган хүн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд Нийслэлд 4.5 мянган, орон нутагт 11.6 мянган хүн хөдөлмөр эрхэлж байна.

Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар онцгой анхаарч, тэднийг дэмжих, ажил хөдөлмөрт тогтвортой хамруулахын төлөө тууштай ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэхийн тулд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүднээс 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”, 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон тус тус зарласан.

Энэ хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих, ажил хөдөлмөр эрхлэх, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол хийж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан