Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Япон Улсын Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Оюутнууд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Технологийн коллежтой (ШУТИС-КООСЭН) хамтран хэрэгжүүлдэг “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд ном, сурах бичиг хамтран орчуулах, хотын байгаль орчныг сайжруулахад мэргэжлийн чиглэлийн судалгаа хийх зорилготой Улаанбаатар хотод иржээ. Тус Мияконожо Технологийн коллежийн оюутнууд нь хот төлөвлөлт, архитектор зэрэг инженерийн чиглэлээр суралцаж байгаа бөгөөд уг сурагч солилцооны хөтөлбөр 2014 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байгаа билээ.

 

Уулзалтын үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хот Япон Улсын хотуудаас хамгийн анх Мияаконожо хоттой 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найрамдалт харилцаа тогтоосныг онцолж, хоёр хотын хамтын ажиллагаа өдгөө 27 жилийн түүхтэй, тогтвортой түншлэлийн харилцаа болон хөгжиж ирсэн. Хоёр хотын харилцааны эхлэл 1998 онд Мияаконожо хотын дарга Улаанбаатар хотод айлчилснаар тавигдаж, улмаар 1999 онд найрамдалт хотуудын харилцааны гэрээнд гарын үсэг зурсан түүхтэй. Мияаконожо хотын сурагчдын шинэ мэдлэг, туршлагыг сонирхон судлах эрмэлзэл, өөрийн биеэр туршиж үзэх сониуч зан, багаар ажиллах чадварыг онцлон тэмдэглэж, энэ нь хоёр хотын ирээдүйн найрамдалт харилцааны бодит илрэл, баталгаа болж байна” гэв.

Цаашид Улаанбаатар болон Мияаконожо хотууд сурагч, оюутан солилцоо, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хүнс хөдөө аж ахуй, тогтвортой хөгжил, хотын удирдлага, инновац болон иргэдэд чиглэсэн үйлчилгээ зэрэг олон чиглэлд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжтойг уулзалтын үеэр тэмдэглэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан