Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улсын хамтарсан үнэлгээ хийгдэж эхэлжээ

Монгол Улсад хэрэгжиж буй ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд олон улсын хамтарсан хөндлөнгийн үнэлгээ хийх ажил эхэллээ.

Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүд нь тухайн халдварт өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах замаар өвчний тархалтыг бууруулах, нас баралтыг хязгаарлах зорилготой хэрэгждэг.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, нөлөөллийг бодитой, хараат бус байдлаар үнэлэх зорилгоор хөндлөнгийн үнэлгээг тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг. Монгол Улсын Сүрьеэгийн үндэсний хөтөлбөр-т Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын хамтарсан үнэлгээ 2008, 2013, 2022 онуудад нийт 3 удаа хийгдсэн бол ДОХ-ын үндэсний хөтөлбөр-т 2016 онд үнэлгээ хийгдэж байсан юм.

Энэ удаагийн хамтарсан үнэлгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын техникийн дэмжлэгтэйгээр ДОХ, сүрьеэгийн чиглэлээр мэргэшсэн олон улсын 10 гаруй зөвлөх, үндэсний зөвлөхүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг хамтран хэрэгжүүлж байна.

Олон улсын хамтарсан үнэлгээний хүрээнд ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдийн хууль эрх зүй, бодлого, стратеги, удирдлага, санхүүжилт, үйлчилгээний хүртээмж, чанар, үр нөлөө, тогтвортой байдлыг үндэсний хэмжээнд иж бүрнээр үнэлж, давуу болон сул тал, тулгамдсан асуудлыг тодорхойлох юм.

Энэхүү үнэлгээний үр дүн нь цаашид үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг илүү үр дүнтэй болгоход чухал ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан