Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ

Г.Занданшатарын Засгийн газар өнөөдөр хоёр ч сайдаа үднэ. Тодруулбал,Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар юм. Тэд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх болсонтойгоор Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шинэ сайд нараа өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна. Боловсролын сайдаар Л.Энх-Амгаланг хоёр дахь удаагаа, Эрчим хүчний сайдаар ХҮН намаас УИХ-ын гишүүн Б.Найдалааг томилохоор болжээ. Шинэ сайд нарын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээллийг танилцуулж байна.

ЭХ-ний сайдаар томилогдох Б.Найдалаагийн ХОМ:

-Өөрийн орлого - 44.4 сая төгрөг

-Гэр бүлийн орлого - 81.5 сая төгрөг

-Үл хөдлөх хөрөнгө - Нийтийн орон сууц-1, Зуслангийн байшин-1, /710 сая төгрөг/

-Автомашин - Nissan суудлын автомашин-2 /150 сая төгрөг/

-Мал - 2 адуу /3.5 сая төгрөг/

-Газар - Эзэмших-624м2-1, Эзэмших-700м2-1 /10 сая төгрөг/

-Үнэт эдлэл - 180 сая төгрөг

-Хадгаламж - Дотоодын банканд 13.7 сая төгрөг

-Зээл - 239 сая төгрөг

-Хувьцаа - "Эрдэнэс Тавантолгой" ХК, "ЭсДиБи" ХХК-д хувьцаа эзэмшдэг

Боловсролын сайдаар 2 дахь удаагаа томилогдох Л.Энх-Амгалангийн ХОМ:

-Өөрийн орлого - 552.1 сая төгрөг

-Гэр бүлийн орлого - 50.4 сая төгрөг

-Үл хөдлөх хөрөнгө - Амины орон сууц-1, нийтийн орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1, /4.3 тэрбум төгрөг/

-Автомашин - Lexus 570-1 /300 сая төгрөг/

-Үнэт эдлэл - 1.6 тэрбум төгрөг-Хадгаламж - Дотоодын банканд 22.5 сая төгрөг

-Авлага - 1.3 тэрбум төгрөг

-Зээл - 7.7 сая төгрөг

-Хувьцаа - "Интер групп интернэйшнл" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг гэж тус тус мэдүүлжээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан