Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор  “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” санал асуулгын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлийн Ажлын албыг Ерөнхий сайдын захирамжаар байгуулж, зөвлөн туслах үүрэг бүхий Дэд ажлын хэсгүүдийг Ажлын албаны дэргэд байгуулан ажиллаж байна.Зөвлөлдөх зөвлөлийн нэр дэвшигчийн шалгаруулалтад 46 иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл нэр дэвшүүлснээс хууль, журмын дагуу есөн иргэнийг сонгон шалгаруулж, 

1/ Дулбаагийн Алтай

2/ Эрдэнийн Бат-Үүл

3/ Намсрайн Батнасан

4/ Данзангийн Лүндээжанцан

5/ Дэмбэрэлийн Чойжамц

6/ Баатаржавын Лхагважав

7/ Лхагважавын Төр-Од

8/ Равдандоржийн Хатансайхан

9/ Наваанпэрэнлэйн Жанцан нарыг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах, мэдлэг, мэдээлэл олгох хүрээнд ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар,  хоёрдугаар үе шатыг ирэх сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна.“БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах хүртэлх хугацаанд газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх асуудлыг хөндсөн сэдвээр хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулж, иргэд, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн саналыг сонсох юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан