Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ

 

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан талаар тус улсаас манай улсад суух ЭСЯ-наас мэдэгдсэн. Ингэхдээ ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болж буй талаар мэдээлсэн. Тэгвэл эл барьцаатай холбоотой асуудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа.Эл мэдэгдэлд "АНУ-ын Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, АНУ-д зорчих гадаад иргэдийн визийн хугацаа хэтрүүлэх эрсдэлийг багасгах хүрээнд тус улсын Цагаачлал, харьяатын тухай хуулийн дагуу B1/B2 ангиллын виз мэдүүлэх гадаадын иргэдэд визийн барьцаа байршуулах хөтөлбөр /Visa Bond/-ийн нэмэлт 12 орны жагсаалтад Монгол Улсыг хамруулсан. Үүнтэй холбогдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермильэн тэргүүтэй дипломатуудыг 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-нд дуудаж уулзав.Уулзалтын эхэнд монголын тал үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулга, тайлбар авч, Монгол Улсын Стратегийн Гуравдагч хөрш болох АНУ-ын Засгийн газар ийм шийдвэр гаргасан үндэслэл, шалтгааныг ойлгоход хүндрэлтэй байгааг тэмдэглэж, уг шийдвэр нь өсөн нэмэгдэж ирсэн хоёр улсын бизнес, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбарын хамтын ажиллагааг хязгаарлах хүчин зүйл болж байгаа энэхүү шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэв. Уг жагсаалтаас Монгол Улсыг гаргахад АНУ-ын ЭСЯ-ыг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.АНУ-ын тал Визийн барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдаж байсныг 50 болгон нэмэгдүүлсэн нь АНУ-д зорчих жуулчдын визийн сахилга бат, хяналтыг сайжруулах, визийн хугацаа хэтрүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй цогц бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэж, уг шийдвэртэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг монголын талд өгөх, жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлсэн болно" гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан