Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ

Мобиком корпорацийн 30 жилийн ойн нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой, "ЧАНСАА ӨНДӨР" 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Од групп, Эм Жи Өү Транс ХХК, Зорчигч Тээвэр 1 ОНӨААТҮГ, Ховд дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх, "Алдар" спорт хороо, Атар Трейд ХХК, АПУ ХК, "Таван Хан" дэвжээний бөх, улсын арслан Баярсайхан Орхонбаяр үзүүрлэв.Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ 427-р анги, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Батхаан Транс ХХК, Нэгдэл клуб, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын заан Д.Анар, улсын заан М.Лхагвагэрэл, улсын заан С.Сүхбат, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул нар үлдэв.Тус барилдааны түрүү бөх 30 сая, үзүүр бөх 15 сая, их шөвгийн хоёр бөх тус бүр 5 сая, дунд шөвгийн 4 бөх тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.Харин үзэгчдээс хамгийн их санал авсан 4 бөхийн халз барилдаанд улсын арслан Э.Батмагнай түрүүлж, улсын заан М.Лхагвагэрэл үзүүрлэв. Улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр нар дөрөвт үлдлээ. Халз барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая төгрөг гардсан юм.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан