Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал Б.Мөнхбат нар энэ сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр боллоо.

Хамтын ажиллагааны дагуу орон нутгийн эмч, сувилагч нарыг нарийн мэргэжлээр сургаж чадавхижуулах, улмаар орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээг үзүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулах юм.

Энэ хүрээнд орон нутгийн нийт 50 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнд осол гэмтлийн үеийн яаралтай тусламж үйлчилгээг оновчтой, цаг алдалгүй шуурхай үзүүлэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой онол, дадлага хосолсон өртөөчилсөн сургалт хийсэн байна.

Түүнчлэн ГССҮТ-ийн эмч нарын баг хүүхэд, гар сарвуу, нуруу нугас, үений гэмтэл согог, мэс заслын чиглэлээр нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, тус аймгийн 20 гаруй иргэнийг хамруулжээ. Мөн энэ үеэр Дархан-Уул аймагт анх удаа мөрний болон өвдөгний үений дурангийн мэс засал эмчилгээг орон нутгийн эмч нартай хамтран амжилттай хийсэн байна.

Орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлэн чанар, хүртээмжийг сайжруулж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлснээр ГССҮТ-ийн ачаалал, төвлөрлийг сааруулах, осол гэмтлээс үүдэлтэй хүндрэл, нас баралтыг бууруулах чухал ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан