Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг нээлттэй мэдээлэх 1818.mn цахим хуудсыг хэрэглээнд нэвтрүүллээ

"Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн"-өөр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэд, олон нийтийн итгэлцэл, иргэний хяналтыг шинэ түвшинд гаргах цахим шийдлийг танилцуулав.

Өмнө нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг эрүүл мэндийн байгууллагууд, иргэд олон нийт цаг хугацааны хувьд хоцрогдолтойгоор, бүрэн бус хэсэгчилсэн байдлаар хүлээн авдаг байсан.

Тэгвэл эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх мэдээллийг сар бүр тогтмол шинэчилж, бодит цагийн горимоор нээлттэй байдлаар тогтмол мэдээлэх зорилгоор нээлттэй цахим хуудас 1818.mn-ийг хөгжүүлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

Энэхүү нээлттэй цахим хуудсаар дамжуулан иргэн даатгуулагч, гэрээт эрүүл мэндийн байгууллагууд, судлаачид, шийдвэр гаргагчид Эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүхий л мэдээ, мэдээллийг цогцоор нь авах бүрэн боломжтой болж байна.

1818.mn нээлттэй цахим хуудас нь хяналтын систем биш, харин эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт, тусламж үйлчилгээний бодит байдал, үйлчилгээний чанар, байгууллагын хариуцлагыг иргэний оролцоотойгоор үнэлж, дүгнэхэд зориулсан цахим систем гэдгийг онцоллоо.

Өнгөрсөн 2026 оны 01 дүгээр сард E-Mongolia application-д бүртгэлтэй иргэдийн 558.2 мянган иргэн, 1,175.0 мянган тохиолдлын тусламж үйлчилгээг даатгалаар нийт 1558 эрүүл мэндийн байгууллагуудаас авсан байна. Үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас 124 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан