Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
BREATH OF GOBI
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн эхний 87 км-ийн ажил дуусчээ
17 ЧИГЛЭЛД 100 НЭМЭЛТ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ
Монгол Улсын баг олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиадад оролцохоор Ташкентыг зорилоо
Намрын ургацын урьдчилсан баланс, ургац хураалтын төлөвлөгөөг гаргана
Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХЭД:
- Бүгд Найрамдах Грек Улсын Элчин сайд Евгениос Димитриос Калпирис,
- Бүгд Найрамдах Тунис Улсын Элчин сайд Адел Эларби,
- Доминиканы Бүгд Найрамдах Улсын Элчин сайд Алехандро Ариас Зарзуэла,
- Испанийн Хаант Улсын Элчин сайд Марта Бетанзос Рой,
- Данийн Хаант Улсын Элчин сайд Старбек Кристэнсэн нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Элчин сайдууд харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.





Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
0 Сэтгэгдэл
























