Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар  Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням  мэдээлэл өглөө. Тэрбээр "Шинээр байгуулагдсан Засгийн газар анхны хурлаараа бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан түүхэн өдөр болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс аж үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлэх чиглэлд томоохон бодлогууд хэрэгжүүлэх шийдвэрүүдийг гаргасан. Удаан хугацаанд яригдсан Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахаар Засгийн газар шийдвэрлэлээ.

Дархан Уул аймагт байрлах энэхүү гангийн цогцолбор нь 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай бөгөөд хамгийн багадаа нэг сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай.

Монгол Улсын 2025 оны эцсийн дүнгээр нэг сая тонн ган хэрэглэж байна. Энэ дүн 2030 он гэхэд 1.7 сая тонн болж өсөх тооцоолол байна. Иймд Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг хамгийн багадаа 60-70 хувь хангах хэмжээний хүчин чадалтай гангийн үйлдвэртэй болно.

Гангийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар цементийн үйлдвэр хоёр дахин буурна. Өөрөөр хэлбэл, барилгын материалын үндсэн түүхий эдийн үнийг эрс бууруулах, импортын хамаарлыг багасгах, 1700 орчим байнгын ажлын байрыг бий болгох томоохон хэмжээний аж үйлдвэрийн төсөл гараанаас гарахад бэлэн болж байна. Олон улсын хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд бид нээлттэй урилга зарыг энэхүү хэвлэлийн бага хурлаар танилцуулж байна.

Гангийн цогцолборыг барих газартай холбоотой шийдвэрийг Засгийн газраас улсын тусгай хэрэгцээнд авах чиглэлийг Дархан Уул аймагт өгсөн. Удахгүй Дархан Уул аймгийн иргэдийн хурал хуралдаж, 650 га газрыг Дархан Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт гангийн цогцолборт зориулахаар шийдвэр гаргаад байна.Урьдчилсан тооцооллоор найман жилийн хугацаанд төслийнхөө хөрөнгө оруулалтыг нөхөх тооцоололтой. Аливаа улс хөгжье гэвэл гангийн үйлдвэрлэлээ дэмждэг. Ган үйлдвэрлэж байгаа улс аж үйлдвэрээ хөгжүүлж чаддаг гэх энэ концепцын хүрээнд энэ ажлыг хийж байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн салбар энэ Засгийн газрын үед томоохон төслүүдээ дүгнэсэн, хэрэгжүүлэх ажлыг хийх болно.

Дараа нь бидний анхаарч буй төсөл бол алт цэвэршүүлэх үйлдвэр. Удахгүй олон улсын сонгон шалгаруулалт хийж хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд бэлэн болж байгааг дуулгая. Үүний өмнө зэс хайлуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа ороод байна. Аж үйлдвэрийн томоохон төслүүд хөдөлсөн он жилүүд биднийг угтаж байгааг дуулгахад таатай байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан