Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллана ЗГ: Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд... ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ Зам хаахыг мэдэгдэж байна Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв Талын салхи" олон улсын мото наадам энэ сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Орон сууцны хороолол доторх 18.2 км авто замыг засаж шинэчлэх ажлын зургийг боловсруулж байна

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 2026 онд орон сууцны хороолол доторх нийт 18.2 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус ажлын зураг төслийг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж байна. Зураг төслийг тавдугаар сарын 15-ны дотор магадлалаар батлуулан барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ.Зураг төсөл магадлалаар баталгаажсаны дараа нийслэлийн Засаг даргын 2026 оны А/532 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт хийгдэх засвар шинэчлэлтийн ажлыг “Баруун бүсийн зам засвар, ашиглалтын газар” ОНӨААТҮГ, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол дүүрэгт хийгдэх орон сууцны хорооллын авто замын засвар шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нар тус тус хэрэгжүүлэх юм.Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1848 дугаар захирамжийн дагуу орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах үйлчилгээний тендерийг өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр зарласан. Энэ хүрээнд Сүхбаатар дүүрэгт долоон байршилд, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршилд, Баянгол дүүрэгт 13 байршилд, Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн байршилд, Баянзүрх дүүрэгт гурван байршилд, Хан-Уул дүүрэгт хоёр байршилд орон сууцны хороолол доторх авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөлөө.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан