Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас сургуулийн үдийн хоолны удирдлагын загварыг Монгол Улсад хэрэгжүүлэх, ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийг хэрэгжүүлж байна. 

2021-2025 онд тус байгууллага Боловсролын яамтай хамтран Өвөрхангай, Дундговь аймаг болон Баянзүрх дүүргийн 132, 137 дугаар сургуулийн суралцагчдад шим тэжээлийн тэнцвэртэй байдлыг хангах, зөв хооллох зуршлыг бий болгох зорилгоор уг төслийг хэрэгжүүлсэн.

Төслийн дараагийн ээлжийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаатай холбоотойгоор НЗДТГ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран сургууль хоорондын хамтын ажиллагаанд суурилсан тогтвортой, чанартай үдийн хоолоор хангах болон удирдлагын чадавхыг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал, туршлага солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хүнс үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан зөвлөх О.Оргил, Боловсролын ерөнхий газрын газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван нар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөх Иноуэ Ёити зэрэг албаныхан оролцлоо.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан