Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ

“Аюулгүй нийгэм-Бидний оролцоо” уриан дор Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны нэгдсэн сургалт, зөвлөгөөн-2026 амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд баримтлах бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, анхаарах асуудлуудыг тодорхой танилцууллаа.

Тэрбээр нийслэлийн хэмжээнд, тэр дундаа гэр хороололд үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлыг онцолж, урьдчилан сэргийлэх ажлыг илүү оновчтой, технологид суурилсан хэлбэрээр эрчимжүүлэх шаардлагатай. Одоогийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн 1551 байршилд хяналтын камер ажиллаж байгаа бөгөөд гэмт хэрэг ихээр үйлдэгддэг “хар цэг”-үүдийг тодорхойлсны үндсэн дээр нэмэлтээр 1856 байршилд ухаалаг камер суурилуулах шаардлагатайг онцлоод, бүрэн камержуулна гэв. 

Мөн "Гэр хорооллыг бүрэн камержуулж чадвал тухайн бүсэд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц буурна. Орчин үеийн хот, улс орнууд хиймэл оюунд суурилсан хяналтын системийг нэвтрүүлж, аюулгүй байдлаа хангаж байна. Бид ч мөн энэ чиглэлд бодит ахиц гаргах ёстой. Камержуулснаар тухайлбал, 2025 онд залилангийн төрлөөс бусад гэмт хэргийн гаралт 30 хүртэлх хувиар буурсныг ЦЕГ-аас мэдээлсэн. Энэхүү эерэг үзүүлэлтэд зөвхөн техник, технологийн дэвшил бус иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа чухал. 

Үүний тод жишээ нь өнгөрсөн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлсэн “Хашаагаа нээе” аян байлаа. Иргэд өөрсдийн хашаа, орчноо нээлттэй болгож, харилцан хяналт, оролцоог нэмэгдүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулсан, бид түгжрэлгүй шинэлсэн" гэдгийг онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан