Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна

Улаанбаатар хотын төв талбай дээр өнөөдөр“Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулна. Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр 08:30-17:30 цагийн хооронд үргэлжилнэ.Өдөрлөгийн үеэр иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, уламжлалт анагаах ухааны идээ, ундаа, явдал мөрийн зохистой хэрэглээг таниулах, бие бялдрын үнэлгээ хийлгэж, зөвлөгөө авах, дасгал хөдөлгөөн, хооллолт, амьдралын эрүүл хэв маягийн талаар зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлэх бол эрүүл амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.Иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг уриалав. Өдөрлөгт эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 60 байгууллага оролцож үзлэг, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна.

Хуваарь:

  • 2026.04.20 Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамир
  • 2026.04.21 Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг
  • 2026.04.22-нд Уламжлалт анагаах ухааны чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгнө.
  • Монгол Улсад нас баралтын 74 хувийг  халдварт бус өвчний шалтгаан эзэлдэг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан