Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
Сүүлийн 5 жилийн судалгаагаар хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар буурчээ

Монголын хувийн цэцэрлэгүүдийн "Боловсролын өсөлт" холбооны төлөөлөлтэй  Боловсролын сайд Л. Энх-Амгалан уулзлаа. Хувийн өмчийн 353 цэцэрлэгт 27600 гаруй хүүхэд суралцаж байна. Сүүлийн 5 жилийн судалгааг харахад хувийн цэцэрлэгийн тоо 128 -аар  буурсан. Хүүхдийн тоо 4984-өөр буурсан үзүүлэлт гарчээ.Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд сугалааны цэцэрлэгийг халж сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг 96 хувьд хүргэж цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан. СӨБ-ын сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай. 

  • Сургуулийн өмнөх боловсролын тусгай боловсролын багшийг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах.
  • 5 настай хүүхдүүдийн 96 хувийн цэцэрлэгт хамрагдаж байгааг 100%-д хүргэх, үүнд хувийн цэцэрлэгүүдийн оролцоог нэмэгдүүлэх.
  • СӨБ-д тусгай хэрэгцээт боловсрол тэр дундаа хэл засалч мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтран ажиллах.
  • Хувьсах зардлын тогтолцоог шинэчлэхэд холбооны саналыг тусгах.
  • Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт багшийн цалингийн нэмэгдэл зэрэг нь хувийн цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
  • Хувийн цэцэрлэгүүдийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах.
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын бизнес конференцийг хамтран зохион байгуулах.
  • Монголын хувийн цэцэрлэгүүдийн боловсролын өсөлт холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж төр-хувийн хэвшлийн түншлэлээ шинэ шатанд гаргаж ажиллах.

Хотхоны бага сургууль төсөлд хувийн цэцэрлэгүүдийг манлайлж ажиллах зэрэг олон асуудлыг ярилцаж, яамны зүгээс дэмжиж ажиллахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан