Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
СУРГУУЛИУДЫГ АВТОБУСТАЙ БОЛГОХЫГ ДЭМЖСЭНГҮЙ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсөвт тусгагдсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх зориулалттай тусгай тоноглолтой автобусыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар санаачилсан байна.
Улаанбаатар хотод одоогоор 200 гаруй ЕБС бий. Хотын захын гэр хорооллын сурагчид хотын төв рүү сургуульдаа ирэхийн тулд олон саад бэрхшээлийг даван туулдаг. Тиймээс сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд сурагчдад үйлчилдэг тусгай автобустай болох шаардлагатай гэж үзжээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх үед гишүүд олон санал, шүүмжлэл хэлэв.
Хууль санаачлагчдын хувьд сургуулийн зориулалтаар ашиглах тусгай тоноглолтой автобусыг гааль болон НӨАТ-аас чөлөөлж өгөх юм бол төсөвт ямар нэг ачаалал үүсгэхгүйгээр бусад асуудлыг нь шийдвэрлэж болно гэж тайлбарласан. Гэвч үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Гадаадаас автобус оруулж ирлээ гэхэд зориулалтаар нь ашиглаж байгаа эсэхэд хэн хяналт тавихаас эхлээд асуудал үүснэ” гэдгийг сануулав. Сангийн сайд Ч.Улаан “Сургуулиудыг өөрийн гэсэн автобустай болголоо гэж бодъё. Жолоочийн цалин, гарааш, шатахуун гээд урсгал зардлын асуудал гарч ирнэ. Хэн хариуцах юм бэ. Үүнийг хуулийн төсөлдөө тусгасан уу. Төсөвт ачаалал өгөхгүй гэж тайлбарлаж байна. Тэгээд ч ЕБС-иудыг төсвөөс санхүүжүүлдэг шүү дээ” гэж асуухад УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Урсгал зардлыг тусгаагүй. Үүнийг төсөвт ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэж болно” хэмээн хариуллаа. УИХ-ын гишүүн Б.Болор “Хөндсөн асуудал нь зөв. Гэхдээ татвараас чөлөөлье гэж байгаа нь буруу. Сургуулийн автобуснуудыг татвараас чөлөөлнө гэж хууль баталчихвал хуулийн цоорхойг ашиглах явдал гарна. Тиймээс би дэмжихгүй” гэлээ. Ингээд санал хураахад олонхи нь дээрх төслийг дэмжсэнгүй.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсөвт тусгагдсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх зориулалттай тусгай тоноглолтой автобусыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ нар санаачилсан байна. Улаанбаатар хотод одоогоор 200 гаруй ЕБС бий. Хотын захын гэр хорооллын сурагчид хотын төв рүү сургуульдаа ирэхийн тулд олон саад бэрхшээлийг даван туулдаг. Тиймээс сурагчдын аюулгүй байдлыг хангахын тулд сурагчдад үйлчилдэг тусгай автобустай болох шаардлагатай гэж үзжээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийх үед гишүүд олон санал, шүүмжлэл хэлэв.

0 Сэтгэгдэл