Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна

Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаар тогтоолын дагуу зарим аймгийн баяр наадмын хугацааг баталж, хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах шийдвэр гарчээ.Тогтоолоор Дундговь, Завхан, Сүхбаатар аймгуудын баяр наадмыг 2026 оны 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тэмдэглэхээр тогтоосон байна. Мөн Орхон аймгийн баяр наадам болон Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулна.Үүнтэй холбогдуулан 2026 оны хурдан морины бүсийн уралдааныг аймгуудын баяр наадамтай уялдуулан Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Зохион байгуулалтын ажлыг холбогдох аймгуудын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан