Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд Тусгаар тогтнолын ордонд нийслэлийн төвийн зургаан дүүргийн Социал Демократ Ахмадын Холбооны гишүүд, дэмжигчидтэй уулзаж, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.Тэрбээр тээвэр, логистикийн салбарт автозам, төмөр зам, агаарын тээврийн гурван чиглэлд түлхүү анхаарч байгааг онцолж, хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан байна. Улаанбаатар хотын дундуур өдөр бүр нефть, шатахуун, хий зэрэг 34 төрлийн аюултай ачаа дамжин өнгөрч байгааг дурдаж, иргэдийн аюулгүй байдал, түгжрэлийг бууруулах зорилгоор ийм төрлийн тээврийг хотын бүсээс гаргах ажлыг үе шаттай хэрэгжүүлж буйг хэлэв.Энэ хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн ажил 84 хувьтай үргэлжилж байгаа бол Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтойг онцоллоо.Агаарын тээврийн салбарт навигацийн үйлчилгээний орлогын тодорхой хэсгийг салбартаа үлдээж, 2026 онд 40 тэрбум төгрөгөөр техник, тоног төхөөрөмж шинэчлэхээр төлөвлөжээ. Мөн Францын талаас 23 сая еврогийн санхүүжилтээр нислэгийн удирдлагын системийг шинэчилж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхээр ажиллаж буйг мэдээлэв. Түүнчлэн орон нутгийн дөрвөн нисэх буудлыг олон улсын нислэг хүлээн авах боломжтой болгох зорилт дэвшүүлжээ.

Авто замын салбарт 8100 км хатуу хучилттай замын сүлжээтэй ч засвар, санхүүжилтийн хүрэлцээ хангалтгүй байгааг дурдан, уул уурхайн тээвэр ихтэй чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр тусгай зориулалтын зам барих, зарим замыг төлбөртэй ашиглалтад үе шаттай шилжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн байна.Уулзалтад оролцсон ахмадууд нийслэлийн түгжрэлийг бууруулах, орон нутгийн замын чанарыг сайжруулах, осол аваарыг бууруулах, төмөр замын царигийн зөрүүг шийдвэрлэх, агаарын тээврийн хүний нөөцийг дотооддоо бэлтгэх зэрэг саналуудыг дэвшүүлжээ. Мөн салбарын ахмад ажилтнуудад шагнал олгох үйл явцыг шуурхай болгох хүсэлтийг илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан