Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтийг Улсын Их Хурлаас хянан шалгахтай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Хууль батлагдсантай холбоотойгоор Нийтийн сонсголын тухай хуульд заасан ерөнхий хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу явуулахаар хуульчилсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.

Мөн Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан зорилгын хүрээнд 2021-2030 онд Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх, хяналт тавих чадавх сайжирч парламентын засаглал бэхэжсэн байхаар хүрэх үр дүнг тодорхойлсон байдаг. Иймд Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд зохион байгуулсан хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлт, чиглэлтэй холбоотойгоор үр дүнгийн сонсгол зохион байгуулахтай холбоотой эрх зүйн үндсийг хуульчлах шаардлага үүссэн гэж төсөл санаачлагч үзжээ.

Тиймээс Монгол Улсын Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу зохион байгуулсан хяналтын сонсголоос гарсан санал, дүгнэлт, чиглэлийн дагуу үр дүнгийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой хуулийн төслийг боловсрууллаа гэж Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан танилцуулав.

Хуулийн төсөл нь үр дүнгийн сонсгол зохион байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлох бөгөөд уг хуулийн 6 дугаар бүлэг буюу Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсгол, түүний төрөл, зохион байгуулалттай холбоотой 26 дугаар зүйлд нэмэлт оруулах зохицуулалтыг тусгасан байна.

Парламентын сонсгол зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой. Гэсэн хэдий ч сонсголын үр дүнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний биелэлт, үр дүнг тооцож шалгах үр дүнгийн сонсголыг зохион байгуулах нь парламентын аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний биелэлтийг тооцох, нээлттэй сонсох нь түүнтэй адил чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан