Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, экспортын асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Очир дагинас” ХХК-ын үйл ажиллагаатай танилцаж, хүнс үйлдвэрлэгч хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн шаардлагад нийцсэн стандартуудыг нэвтрүүлэх, олон улсын нийтлэг практикт хэрэглэгддэг зохицуулалтыг мөрдлөг болгох зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулсныг онцлов. Тус хуулийн төслийг баталснаар үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэн экспортлоход тулгардаг нөхцөл, шаардлага хөнгөрөх боломжтойг тэмдэглэлээ.Тэрбээр Монгол Улсад үйлдвэрлэж буй хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлээр хязгаарлах бус, бүс нутгийн болон олон улсын зах зээлд гаргах бодит боломжийг тодорхойлох шаардлагатайг дурдав. Иймд чөлөөт бүсийг зөвхөн агуулахын зориулалтаар бус, үйлдвэржилт, экспорт, хөрөнгө оруулалт, ажлын байр бий болгох эдийн засгийн идэвхтэй бүс болгон хөгжүүлэх зорилт тавьж буйгаа илэрхийллээ. Мөн дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, их хэмжээний валютын урсгалтай бараа бүтээгдэхүүнийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх, нөгөө талаас дотоодын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ чөлөөт бүсээр дамжуулан экспортлох боломжийн талаар санал солилцов.Уулзалтад оролцсон хүнс боловсруулах үйлдвэрлэгчид чөлөөт бүсэд газар олголтын асуудлыг шийдвэрлэх, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Монгол Улсад хүлээн зөвшөөрдөг байх шаардлагыг хөндөн тавьсан байна.

Шадар сайд Н.Номтойбаяр цаашид үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөн, чөлөөт бүсээр дамжуулан гадаад зах зээлд гаргах ажлыг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан