Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна ЗГ: “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ Даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоно ЗГ: Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна ГИХГ: Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт өссөн дүнгээр 93.1 хувьтай байна Нийслэлийн дөрвөн байршилд мод, бут сөөгийн суулгац, үр үрслэгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ БОЛОН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО ЗГ:Стратегийн ач холбогдолтой орд дахь төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай хэлэлцэж байна
ЗГ: Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана

Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.

Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг гурваас доошгүй хувиар бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, компаниудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, компанийн засаглалыг сайжруулах талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Найдалаад үүрэг болголоо.

Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээг цахимжуулах, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг хянах, хэмнэх, төлбөрөө хялбараар зохицуулах боломжийг бүрдүүлж ажиллахыг даалгалаа.

Мөн тус тогтоолоор эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвлийн оргил ачааллыг хэвийн давах хүрээнд;

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг энэ оны III улиралд ашиглалтад оруулах,

-Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх чадлыг нийлүүлэх “Зэс оюу” станцыг наймдугаар сараас өмнө ашиглалтад оруулах;

-Эрчим хүчний системийн оргил ачааллын үед үүсэх чадлын дутагдлыг нөхөх зорилгоор батарей хуримтлуурын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан