Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Дархан-Уул аймгийн гамшиг, ослын нөхцөл байдал, Онцгой байдлын газрын хэмжээнд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлтэй танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Энэ үеэр тус аймагт 16 давхар барилга олон ашиглалтад орсон ч аврах ажиллагаанд ашиглаж байгаа сунадаг шатны урт 32 метр байгаа нь өндөр барилгын шаардлагад нийцэхгүй байгаа учраас хувийн хэвшилтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, анги, нэгжүүдийн барилга байгууламж, техник, тоног төхөөрөмжийн асуудлыг хамтран шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн даатгалын тогтолцоог урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд онцгой байдлын салбартай уялдуулах, холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байгааг онцоллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.



























