Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно

УИХ-ын чуулганы /2026.05.07/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан боловсруулсан дагаж мөрдөж, журмыг хэлэлцэн баталлаа. 

Донор бол хүиий амь аврах нь дээдийн буян хэмээн буддын шашинд үздэг. Тиймээс уг хуулийн төсөлд буддын шашны оролцоотой холбоотой зохицуулалт тусгах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэв.

Амьгүй донорын ар гэрт олгох тэтгэмжийн талаар Эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга Ц.Алтантулга, Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардлыг хоёр сангаас олгож байсныг нэг сангаас олгох нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн.

Даатгал төлөгч болон төлөгч бус байхаас үл хамааран амьгүй донорын ар гэрт олгох оршуулгын зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу Дэмжих сангаас олгоно гэж заасан. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Нийгмийн даатгал төлөгч бол ар гэрт нь Нийгмийн даатгалын сангаас 3.5 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж олгох зохицуулалт тусдаа үйлчилж байна. Харин амьгүй донорын ар гэрт олгох оршуулгын зардал мөн тусдаа зохицуулалттай. Амьгүй донорын тоо манайд маш цөөхөн байгаа. 

"АМЬГҮЙ ДОНОРЫН АР ГЭРТ ОРШУУЛГЫН ЗАРДАЛ ОЛГОВОЛ ЭНЭ МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ НЭМЭГДЭНЭ"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Энэ хууль батлагдсанаар амьгүй донорын тоо нэмэгдэх үү

Эрхтэн шилжүүлэн суулгах албаны зөвлөх эмч П.Батчулуун, 

Анагаахын шинжлэх ухааны практикт 1963 оноос амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг эхлүүлсэн. Манай улс энэ эмчилгээг 2018 оноос эрчимтэй хөгжүүлж яваа.

Хуульд заасны дагуу амьгүй донорыг гэр бүлд оршуулгын зардал олгосонтой холбоотой энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ гэж үзэж байна. Учир нь БНСУ, БНТУ зэрэг бидэнтэй хамгийн ойр ажилладаг улсуудын туршлагыг судалсан. Эдгээр улсууд амьгүй донорыг идэвхжүүлэх, ард олондоо тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд ар гэрт нь оршуулгын зардал олгох асуудлыг дэвшүүлснийг нь хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн практикт нэвтрүүлсэн. Бид бүхэн энэ туршлагыг хэрэгжүүлье гэж үзэж хуулийн төсөлдөө оруулсан юм гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан