![]()
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.05.12/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлууд, хэлэлцүүлгийн талаар та бүхэнд танилцуулж байна.
| Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
| НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
| 1 |
Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
| 2 |
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ |
· БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Цэнгүүн 2026.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · ““Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын 42 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамцаас Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газарт хандсан асуулгын хариуг хэлэлцэх · Бусад |
- |
“Их Эзэн Чингис хаан” |
| 3 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо |
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Австралийн Холбооны Улсын Сидней хот, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудал /Засгийн газар 2026.05.06-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ |
12.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
| 4 |
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан |
· Улаанбаатар хотноо 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 09, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2026.04.22-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ |
- |
“Жанжин Д.Сүхбаатар” |
| 5 |
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай/ · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Цусны донорын тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарын 6 гишүүн 2025.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
14.00 |
“Их засаг” |
| 6 |
Хууль зүйн байнгын хороо |
· Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/ · Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах тухай · Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ |
15.00 |
“Үндсэн хууль” |
| ХОЁР.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
| 1 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар |
14.00 |
УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байр |
























