Холимог тулааны Өсвөр үеийн Ази тивийн АШТ тавдугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкент хотод явагдах гэж байна. Ази-Номхон далайн бүс нутгийн нийт 30 гаруй орон өрсөлдөх тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 8 тамирчин 2 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцоно.
Баг тамирчдын ахлагчаар Боксын спортын мастер Т.Болдбаатар (Болд нударга клуб) багш ажиллах бол холимог тулааны ОУХМ А.Дашням дасгалжуулагчаар явж байна. Мөн Монголын Холимог Тулааны Холбооны Шүүгчдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ч.Бат-Амгалан тус тэмцээнд урилгаар ажиллаж тулаануудыг шүүн дэнслэх юм.
"ТАШКЕНТ 2026"-Д ОРОЛЦОХ ТАМИРЧИД
U16 АНГИЛАЛ
1. П.Санжаадамба - 55 кг (Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо)
2. Э.Хаш-Эрдэнэ - 60 кг (Эрдэнэ тулааны спортын клуб, One Team Fighting Center, Garuda BJJ & MMA)
3. Ө.Дөлгөөн - 70 кг (KING PANDA / boxing & MMA / club)
4. Ш.Гэрэлчулуун -55 кг (KING PANDA / boxing & MMA / club)
U18 АНГИЛАЛ
5. Б.Алтанцэцэг - 50 кг (Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо)
6. Э.Тэмүүлэн - 50 кг (ШИРЭН БЭЭЛИЙ бокс, кикбокс, ММА клуб)
7. М.Мөнхсувд - 60 кг (One Team Fighting Center & OCTA MMA Academy)
8. Х.Хатанбаатар - 70 кг (Shandas MMA /Team Tungaa/)

























