Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Эх орондоо өндөр нарийвчлалтай эрдсийн шинжилгээг хийх боломж бүрдлээ​​​​​​​

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий SEM (Scanning Electron Microscope) тоног төхөөрөмжийн нээлтийн арга хэмжээ боллоо.

МГТИС нь уул уурхай, ашигт малтмалын салбарын судалгаа, инновац, инженерийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын түвшний лаборатори, судалгааны орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд ийнхүү шинэ технологийг нэвтрүүлж байна.

SEM төхөөрөмж нь хүдэрт агуулагдах эрдсийн бүтэц, найрлагыг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой бөгөөд баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын горимыг оновчтой болгох, металл авалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд стратегийн ач холбогдолтой технологи юм.

мнө нь уг төрлийн шинжилгээг гадаад улсад хийлгэх шаардлагатай байсан бөгөөд дээжийг Австрали Улс руу илгээж, хариуг 4-5 сарын дараа хүлээн авдаг байв.

Харин энэхүү дэвшилтэт технологийг Монголд нутагшуулснаар шинжилгээний хугацааг 14 хоног болгон богиносгож, тээвэрлэлт болон гаалийн зардлыг бууруулах боломж бүрдэж байна

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан