Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо
ЗГ:"Байдрагийн усан цахилгаан станц төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.05.20) Засгийн газрын хуралдаанд төслийн талаар танилцуулав. Тэрбээр уг төсөл нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед нэгдсэн сүлжээний горим тохируулгад оролцох, импортын эрчим хүчийг орлох, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, усны нөөц сан бүрдүүлэх ач холбогдолтойг онцолсон юм.

 

Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан суманд баригдах Байдрагийн 30 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц байхаар төлөвлөжээ.

Төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хангайн бүсийн хөгжлийг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2025 оны 181 дүгээр тогтоолд тусгасан байна.

Эрчим хүчний яам 2025 онд төслийг санаачилж, Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ хийжээ. Судалгааны дүнд төслийг эдийн засгийн үр өгөөжтэй, нийгмийн ач холбогдолтой бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

Төслийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглах, төрд шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдаанаар төслийг эдийн засгийн үр ашигтай гэж үзэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд “Усан цахилгаан станц ашиглалтад орсноор хүлэмжийн хийн ялгарал буурч, эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэмэгдэхээс гадна Говийн бүсэд усан сан бий болох ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан