Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо
Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн  /2026.05.20/ ээлжит хуралдаанаар тэсэрч дэлбэрэх бодисын импортын боомтуудыг нэмэгдүүлэх, хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах тогтоолыг баталлаа.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. Тэрбээр  Засгийн газрын тогтоол батлагдсанаар тэсэрч, дэлбэрэх бодисын импортын боомтуудыг нэмэгдүүлж, хилийн бүртгэл хийх процесс илүү шуурхай болох юм байна.

Тэсрэх дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа. Энэ тогтоолын ач холбогдол нь, манай улс бензин, шатахууны импортоор гаднаас 100 хувь хараат. Үүнтэй адил тэсэрч дэлбэрэх бодис буюу уул уурхайн үндсэн тэсэлгээний ажилд зориулагдсан материалаа 100 хувь импортоор хангадаг. Манай улсын хувьд импортын боомтуудын тоог нэмэгдүүлэх, бэлтгэл ажлыг хангах, орж ирсэн тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт хамгаалалт, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах үүрэг даалгавар өгсөн тогтоолын төсөл батлагдлаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийг байгуулах ажлын явцын талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд оруулжээ. Энэ тухай хэлэхдээ “Оюутолгойгоос том хэмжээнд тооцогдохоор төслийн бэлтгэл ажил хийгдэж байна. Төслийн хувьд газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудалд Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг өглөө. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр идэвхтэй үргэлжилж байна. Үргэлжлүүлэн Дархан-Уул аймагт гангийн цогцолбор байгуулна. Гангийн үйлдвэр бол манай улсын хөгжил дэвшлийн суурь болсон салбар байх ёстой. Дотоодын гангийн хэрэглээг бүрэн хангаж, мөн бусад чанарын ганг экспортлох хүчин чадалтай үйлдвэр юм. Дархан Уул аймгийн ИТХ-аас 650 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжсэн. Энэ жилдээ багтан гэрээ хэлцлүүдийг дуусгаж ажлыг эхлүүлэх зорилготой ажиллаж байна” гэлээ.

Гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад материалаа ирүүлэх хугацаа энэ сарын 11-ны өдрөөр дууссан байна. Иймд материалаа ирүүлсэн оролцогчдын тоог үзэх, үнэлэх ажлын хэсэг байгуулагдаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан