Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 211.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов Ерөнхийлөгчийн санаачилгаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа Үхрийн цул махны үнэ өнгөрөгч оны мөн үеэс 56.9 хувиар өсжээ Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ
АТГ: 4.5 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн зөрчлийг илрүүлж, 584 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны эхний 5 сарын байдлаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэн, хуулийн этгээдээс 489 гомдол мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалт явууллаа.Хяналт шалгалтаар 68 гомдол, мэдээлэлд зөрчил тогтоогдсон ба Авлигын эсрэг хууль зөрчсөн үйлдэлд 12 албан тушаалтан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэж, зөрчил арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилт хангуулах чиглэлээр 43 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн байна. Түүнчлэн хяналт шалгалтаар илрүүлсэн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.Тухайлбал, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эрх бүхий албан тушаалтан нь аж ахуйн нэгжид хууль бусаар давуу байдал олгосон тухай мэдээллийг шалгах явцад татвараас зайлсхийсэн зөрчлийг тогтоож, холбогдох хяналт шалгалтыг хийлгэснээр 4,5 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 584,0 сая төгрөгийн нөхөн ногдуулах акт тогтоолгов.Аймгийн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал нь албан тушаалын байдал, албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж, сургуулийн спорт заалыг бусдад түрээслэн, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг байгууллагын нярвын дансаар төвлөрүүлэн авсан боловч түүнийг буцаан бэлнээр гаргуулан авч, хувьдаа захиран зарцуулсан, түүнчлэн багш, ажилчдаас хууль бусаар сар бүр мөнгө татан авч, зориулалт бусаар захиран зарцуулсан зэрэг нийт 37,0 сая төгрөгийн зөрчлийг хяналт шалгалтаар тогтоон Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүлээд байна.Аймгийн Эрүүл мэндийн газрын нэр бүхий 3 албан тушаалтан нь хяналт шалгалт хийх чиг үүргийг хэрэгжүүлснийхээ хариуд сувиллын газарт өөрсдөө үнэ төлбөргүй, гэр бүлийн гишүүддээ хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тогтоон Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв гэж АТГ-аас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан