Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт ажиллаж, салбарын удирдлагууд, ажилтнуудтай уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлагыг танилцуулж, санал бодлыг нь сонслоо.Дархан-Уул аймгийн ХХААГ болон МЭГ-ын удирдлагууд байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулж, товч мэдээлэл хийв.Сайд Ц.Идэрбат салбарын бодлого, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, аймгуудын хөдөө аж ахуйн газруудын үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, анхан шатанд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг тогтвор, суурьшилтай ажиллуулах, мал эмнэлгийн үйлчилгээг чанаржуулах, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээл, дэмжлэг, татаасыг үр дүнтэй болгох, төсөл, хөтөлбөрүүдийн өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ.Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газраас тавьсан санал, хүсэлтүүдийг хүлээн авч тодорхой хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн Мал эмнэлгийн газрын барилгын асуудлыг шийдвэрлэхээ хэллээ.Дархан-Уул аймаг 2025 онд 163,327 толгой мал тоолуулсан бөгөөд 1,275 малчин өрх, мал бүхий 774 өрхтэй байна.
Тус аймагт
- Сүүний чиглэлийн 7 аж ахуйн нэгж 197 үхэр,
- Махны чиглэлийн 39 аж ахуйн нэгж 2,535 үхэр,
- Мах, сүүний хосолмол чиглэлийн 29 аж ахуйн нэгж 1,570 үхэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Мөн тахианы аж ахуй 2, гахайн аж ахуй 25, зөгийн аж ахуйн 145 бүл тасралтгүй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэлд бодит хувь нэмэр оруулж байна.2025 онд нийт 34.2 мянган га талбайд тариалалт хийж, 50.1 мянган тонн ургац хураан авчээ. Ургацын бүтцээр нь авч үзвэл хүнсний ногоо 84.1 хувийг эзэлж, 41.4 мянган тонн ургац хураан авсан нь дотоодын хүнсний хангамжид томоохон хувь нэмэр болжээ. Мөн 6.9 мянган тонн улаанбуудай, 1.8 мянган тонн төмс хураан авсан байна.2025 онд үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 58 иргэнд нийт 148 сая төгрөгийн урамшуулал олгожээ.Цаашид усалгаатай талбайг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, борлуулалт болон экспортын орчныг сайжруулах, хүнсний ногооны үр үржүүлгийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах талаар ХХААГ-аас санал хэллээ.
























